Зөвлөлийн хуралдаанаар 2023 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг батлав

Гамшгийн эрсдэлийг бууруулах Нийслэлийн зөвлөлийн ээлжит хуралдаан болж, 2023 онд Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендай үйл ажиллагааны хүрээг Монгол Улсад хэрэгжүүлэх дунд хугацааны стратеги, Гамшгийн эрсдэлийг олон нийтийн оролцоотой бууруулах үндэсний хөтөлбөр, Гамшгийн эрсдэлийг бууруулах Үндэсний зөвлөлийн зөвлөмжийг үндэслэн 48 арга хэмжээг хэрэгжүүлэхээр баталлаа.

Энэ үеэр Гамшгийн эрсдэлийг бууруулах Нийслэлийн зөвлөлийн дарга Ж.Батбаясгалан НОБГ-ын дарга, хурандаа А.Дашнямд нийслэлийн газар хөдлөлтийн нөхцөл байдлын талаар, нийслэлийн Хот байгуулалт хөгжлийн газрын дарга Ц.Тулгад барилга байгууламжийн паспортжуулалтын сүүлийн дөрвөн жилийн мэдээлэл, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулгыг дараагийн хуралдаанд танилцуулах үүрэг чиглэл өгсөн юм.

Мөн гамшгийн эрсдэлийг бууруулах дүүргийн зөвлөлийн дарга нарт есөн чиглэлээр үйл ажиллагаагаа эрчимжүүлэн ажиллах зөвлөмжийг хүргүүллээ гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү