Израил улс руу зорчиж буй иргэдийн анхааралд!

Монгол Улс, Израил Улс хооронд 30 хоногийн хугацаанд харилцан визгүй зорчих хэлэлцээртэй хэдий ч манай улсын иргэд богино хугацааны аялал жуулчлалын зорилгоос бусад зорилгоор зорчих, хугацаа хэтрүүлэх, хууль бусаар хөдөлмөр эрхлэх, аяллын зорилго болон санхүүгийн баталгаагүй зэргээс шалтгаалан тус улсын хилийн шалган нэвтрүүлэх цэгээс буцаагдах тохиолдол гарсаар байна.

Иймд, Израил Улс руу богино хугацаатай зорчиж буй иргэд санхүүгийн хангалттай эх үүсвэртэй байх, зочид буудлын захиалгыг баталгаажуулах, аяллын зорилго, төлөвлөгөөгөө нотлох, байх хугацааг хэтрүүлэхгүй байх, холбогдох хууль, журмыг баримтлахыг анхааруулж байна.

КОНСУЛЫН ГАЗАР


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү