Хөгжлийн банк: 2,8 их наяд төгрөгийн зээлийн өрийн үлдэгдэл байна

Хөгжлийн банканд 2022 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс хойш 11 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 784.2 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг хийсэн. Үүнээс 696.3 тэрбум төгрөг бэлэн мөнгөөр, 87.9 тэрбум төгрөг нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр эргэн төлөгдсөн байна.

Нийт 14 зээлдэгчийн зээл хаагдсанаас 12 зээл нь бэлнээр буюу 278.3 тэрбум төгрөгөөр, 2 зээл нь өмчлөх бусад үл хөдлөх хөрөнгөөр хаагдаад байна.

Хөгжлийн банк нь 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар 53 зээлдэгчийн 2.8 их наяд төгрөгтэй тэнцэх хэмжээний багцын үлдэгдэлтэй байна.

Үүнээс 31.7 хувь нь төрийн өмчит компанийн 8 зээлдэгчийн 903.1 тэрбум төгрөгийн, 68.3 хувь нь хувийн хэвшлийн 45 зээлдэгчийн 1.9 их наяд төгрөгийн зээл, хүүгийн үлдэгдэл байна.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү