УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авлаа

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2022.06.15/ хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2022 оны хаврын ээлжит чуулганы 06 дугаар сард Төрийн байгуулалтын байнгын хорооны хэлэлцэх асуудлын цаглавар батлах тухай Байнгын хорооны тогтоолыг баталлаа. 

Энэ сард Төрийн байгуулалтын байнгын хороо Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Мөн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг шийдвэрлэх байсан ч УИХ дахь АН-ын бүлэг тав хоногийн завсарлага авч буйг тус бүлгийн дарга Д.Ганбат мэдэгдсэн учир хэлэлцүүлгийг хойшлууллаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү