Цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар санал солилцов

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлаар нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийн төлөөлөлтэй уулзлаа.

Уулзалтад Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, Нийслэлийн Засаг даргын нийгмийн хөгжил, боловсрол, эрүүл мэндийн асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир, нийслэлийн Боловсролын газрын дарга Л.Буянтогтох зэрэг албаны хүмүүс болон төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийн төлөөлөл оролцов.

Уулзалтаар төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд төрийн бус өмчийн цэцэрлэгүүдийн оролцоог чухалчилж, үнэ төлбөргүйгээр хүүхэд сургасан нөхцөлд хувьсах зардлыг 2 дахин нэмэгдүүлж, хоолны зардлын хамт санхүүжүүлэх зэрэг цаашид хамтран ажиллах талаар санал солилцсон юм гэж Нийслэлийн боловсролын газраас мэдээллээ.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү