Үндэсний их баяр наадмыг Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулна

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комисс өнөөдөр хуралдлаа.

Хуралдаанд Урлаг соёлын салбар хороо наадмын нээлт, хаалтын үйл ажиллагаа болон Төрийн хүндэтгэлийн концертыг зохион байгуулах найруулагчаар Улсын драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн Н.Наранбаатарыг ажиллуулахаар санал оруулж, танилцуулсан юм.

Уг асуудлыг Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах комиссын гишүүд хэлэлцэн баталлаа гэж Шадар сайдын Хэвлэлийн албанаас мэдээллээ. 


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү