МЧБХ-ны ээлжит бус их хурал энэ сарын 19-нд болно

Монголын чөлөөт бөхийн холбооны ээлжит бус их хурлыг зохион байгуулах комисс хуралдаж, энэ сарын 19-нд хийхээр хойшлуулжээ.

Комиссын хуралд Б.Батбаяр, Б.Өнөбаатар, О.Пүрэвбаатар, Ч.Раднаабазар, Г.Болдбаатар, Б.Баттулга, Ж.Мөнх-Очир, Б.Эрдэнэбаатар нар оролцсон бөгөөд ээлжит бус их хурлын төлөөлөгч сонгон шалгаруулах журмын төслийг хэлэлцсэн байна.  

Энэ журмын дагуу Монголын чөлөөт бөхийн холбооны ээлжит бус их хуралд томилогдох төлөөлөгчдийн нэрсийг өнөөдрийг дуустал хүлээн авах юм.

Мөн бие дааж төлөөлөгчөөр сонгогдох эрх бүхий төлөөлөгчдийн нэрсийг эцэслэв.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү