“Бээжин-2022” олимпод оролцох Монголын багийн тамирчдын хувцас

“Токио-2020” зуны олимпод оролцсон Монгол Улсын шигшээ багийн хувцас хэрэглэлүүдийг урласан Michel&Amazonka” бренд “Бээжин-2022”  өвлийн олимпод оролцож буй Монгол Улсын шигшээ багийн өмсөх хувцас хэрэглэлүүдийг хариуцан ажилласан.

Тус бренд уламжлал ёсоор олимпын нээлтийн өдөр /2022 оны 2 дугаар сарын 4-ны өдөр/ шигшээ багийн өвлийн олимпод өмсөх хувцас хэрэглэлүүдийн албан ёсны зураг, мэдээлэл, тайлбарыг өгөхөөр төлөвлөж байжээ. Гэвч олон нийтийн сүлжээнд буруу ташаа ойлгогдохоор зураг мэдээллүүд өчигдөр гарсан тул Монгол Улсын тамирчдын олимпын үеэр өмсөх хувцас хэрэглэлийн зургийг урьдчилан нийтэллээ.

Сонирхуулахад, Хувцас хэрэглэл эцсийн хувилбараар гарах хүртлээ хэд хэдэн удаагийн туршилтын загвар гарч байж батлагддаг аж. Харин сошиал орчинд тархсан зураг дээрх загвар нь анхны загвар юм байна.

 

Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү