Б.Цэцэгсайхан, Б.Ганзориг нарт хариуцлага тооцлоо

Засгийн газрын ээлжит хуралдаанаар онцгой байдлын үед муу ажилласан агентлагийн дарга нарт хариуцлага тооцсон байна.  Тухайлбал, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналтын зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайханд хариуцлага тооцож үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.  Засгийн газраас түүнд КОВИД-ын үед эмийн нөөцийг бүрдүүлэх бүх боломжийг олгосон ч хангалттай бүрдүүлэлт хийж ажиллаагүй  гэж үзжээ. Тэрбээр өмнө нь Эрүүл мэндийн сайдын зөвлөхөөр ажиллаж байсан юм. Мөн хуралдаанаар Мал эмнэлгийн ерөнхий газрын дарга Б.Ганзоригийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Түүнийг орон даяар малын гоц халдварт шүлхий гарах үед вакцинжуулалтыг цаг тухай бүрт нь эхлүүлээгүй ажилдаа хайхрамжгүй хандсан гэсэн үндэслэлээр ажлаас нь чөлөөлжээ. Малын гоц халдварт шүлхий өвчин 15 аймгийн 90 гаруй суманд тархсан бөгөөд энэ нь махны үнийн өсөлтийн гол шалтгаан болоод байгаа юм.  


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү