П.Баярсайханы “Хүн гөрөөс” драмын жүжиг энэ сарын 22-ныг дуустал тоглогдоно

Монголын уран зохиолын 1980-аад оны томоохон төлөөлөгч П.Баярсайханы “Хүн гөрөөс” драмын жүжиг энэ сарын 15-нд "Bee” театрт нээлтээ хийсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Ардын жүжигчин, урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Мөнхдоржийн найруулсан “Хүн гөрөөс” жүжгийн Дэлэгийн дүрд жүжигчин Г.Мөнхжаргал, Оюумаагийн дүрд Б.Одгэрэл нар тоглосон юм.

Зохиолч П.Баярсайханы зохиол бүтээлүүд хэл найруулга, өнгө аяс, утга агуулгаараа онцгой хэв маягийг бүтээж, эрс ялгардаг. Түүнийг дүрүүдийнхээ сэтгэлзүй, дотоод бодролыг нээсэн зохиолч хэмээн утга зохиол судлаачид үнэлдэг юм. Тэрээр энэхүү бүтээлээр дамжуулан хүний сэтгэл нууцаар дүүрэн оршдог, хүн хэзээ ч харагдаж байгаа шиг байдаггүй, үнэнд хүрэх зам хялбар байдаггүйг өгүүлжээ.

 

Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү