"Алдарт эх" одонгийн материал авч байна

“Алдарт эх”-ийн нэг, хоёрдугаар одон авах ээжүүдийн материалыг энэ сарын 10-наас эхлэн хоёрдугаар сарын 25-ны өдөр хүртэл авч байна. Иймд одон авах болзол хангасан ээжүүд дараах материалыг бүрдүүлэн, харьяа хорооныхоо нийгмийн ажилтанд өгөх юм.

Үүнд:

    Иргэний үнэмлэх
    Хүүхдийн төрсний гэрчилгээ
    Насанд хүрсэн хүүхдийн төрсний гэрчилгээ,
    Хүүхэд үрчилж авсан бол (0-3 настай) гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар,
    “Алдарт эх”одонгоор шагнуулахыг хүссэн өргөдөл,
    Нэг нас хүртэл өсгөөд гэнэтийн аюулаар эндсэн бол төрсний болон нас баралтын лавлагааг бүрдүүлнэ.

Тухайн жилдээ эхийн одонгоо авч чадаагүй ээжүүдэд “Алдарт эх”-ийн I одонгийн 200 мянга, II зэргийн одонгийн 100 мянган төгрөгийг нөхөж олгодоггүй аж.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү