Хүүхдийн мөнгө нь ороогүй бол энэ сарын 22-нд нөхөн олгоно

Хүүхдийн мөнгийг энэ сарын 13-наас олгож эхэлсэн. Банкны системийн цахим шилжилтийн хүрээнд Монголбанк бүх дансны мэдээллийг нэгдсэн нэг стандарт бүртгэлд оруулж байгаагаас шалтгаалж нийт 2.4 сая иргэний гүйлгээнээс 54 мянган шилжүүлэг түр саатсан.

Үүнийг 22-нд нөхөн олгоно. Иймд хүүхдийн мөнгө нь ороогүй байгаа иргэд дансны мэдээллээ Ehalamj.mn цахим хуудас руу хандаж засах, харилцагч банктайгаа холбогдож дансны овог, нэр зэрэг мэдээллээ нягтлах, “Монголбанкны “САМ” системд бүртгүүлэх” хүсэлт гаргаарай гэж ХНХЯ-наас мэдээллээ. 


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү