Зураач Х.Ганбат, А.Сонинбаяр нарын хамтарсан үзэсгэлэн үзэгчдийн хүртээл боллоо

Зураач Х.Ганбат, МУЭ-ийн гишүүн, зураач А.Сонинбаяр нарын хамтарсан үзэсгэлэн Монгол арт галерейд энэ сарын 10-ныг дуустал үзэгчдийн хүртээл болно.

Дүрслэх урлагийн бүтээлийг анзааран сонирхож, харах, сонсох нь үзэгчдэд гоо зүйн таашаалыг өгөх төдийгүй сэтгэлгээний эрх чөлөө, орон зайн хязгааргүй ертөнцөд аялуулна.

Уран бүтээлчдийн бүтээлээс утга агуулга, гоо сайхныг танин мэдрэхэд дөхөм болох тус үзэсгэлэнд абстракт, дижитал арт, nude art, бэхэн зураг, байгалийн зураг, таталбар гэх мэт 100 гаруй бүтээл дэлгэгджээ.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү