Адууны мах шингэц сайтай, хөргөж идвэл илүү тохиромжтой

Адууны махыг хүйтний улиралд биеийн илчээ алдаж хийрхэхээс сэргийлж иддэг. Адууны мах илчлэг өндөр, халуун чанарын мах болой.
Адууны махны тос өөх нь амьтан болон ургамлын завсрын бүтэцтэй. Адууны мах шингэц сайтай, хөргөж идвэл илүү тохиромжтой.
 
Адууны махыг бага хэмжээгээр цагаан гаа, сармис, улаан чавгатай зөөлөн галаар чанаж шөлийг уувал ханиадны эсрэг болон биеийн дархлаа дэмжих зорилгоор хэрэглэвэл бүр сайн хоол.
 
Адууны махыг дангаар нь хэрэглэвэл эмчилгээний ач холбогдол нь өндөр. Адууны мах давс их агуулдаг тул давсыг ихдүүлэхгүй идэхэд идэр 9-ийн хүйтний гол хоол.
 
Адууны махыг зуны халуунд хэрэглэдэггүй ба идвэл хий бадгана дэврээх нигууртай.
 
Адууны махыг өвлийн идэр 9-н 81 хоногт идэж дуусгадаг. Борцолдоггүй.
 
Таны өвлийн адууны махтай нэг хооллолтын нэг өдрийн меню:
 
Өглөөгүүр
 
-цагаан тос, шар тостой цай, хярам ууж цөсөө сайн ялгаруулж
 
Өдрийн цагт
 
-хэр тааруу хэмжээтэй (150-180гр) хөргөсөн адууны мах,
 
Үдийн хойно
 
-16.00 цагийн үед бөөр давсагаа дэмжиж амархан шингэх хөнгөн хоол, жишээ нь шар тосоор зуурсан замбай идээд
 
Орой
 
-18.00-19.00 цагт аарц буцалгаж уух, зэрлэг жимсний халуун унд гэх мэт халуун чанарын хоол идвэл өвлийн нэг өдрийн адууны махтай меню тун тохиромжит нэг өдрийн хоол юм.
 
Анагаах ухааны доктор, клиникийн профессор Ш.Цэрэнсамбуу

Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү