Гадаад улс оронд зорчихгүй байхыг анхааруулж байна

Сүүлийн үед иргэд гадаад орнуудад аялж зугаалах нь ихэсч байна. Тухайлбал, Турк, Тайланд, Тайвань зэрэг орнуудад ихээр зорчиж байгаа тул ЭМЯ, ХӨСҮТ-ээс анхааруулсан “Омикрон” вирус илэрсэн улс орнуудад зорчихгүй байх, дамжин өнгөрөхгүй байхыг анхааруулж байна.

Нөхцөл байдлаас шалтгаалан тухайн улс орны Засгийн газар хилээ хаах, агаарын тээврийн хөдөлгөөнийг зогсоох, хязгаарлаж болзошгүй.

 Иймд иргэд та бүхэн тухайн улс оронд тодорхойгүй хугацаагаар хязгаарлалтад орж болзошгүйг анхаарч эрсдэлээ тооцон, гадаад улс оронд зорчихгүй байхыг сэрэмжлүүлж байна гэж УОК-ын Нэгдсэн шуурхай штабаас мэдээллээ.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү