Ургацын урьдчилсан дүнг танилцууллаа

Засгийн газрын 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн хуралдаанд 2021 оны ургац хураалтын урьдчилсан дүнг танилцууллаа. Урьдчилсан дүнгээр 605.6 мянган тн үр тариа, үүнээс 567.0 мянган тонн улаанбуудай, 181.5 мянган тонн төмс, 118.6 мянган тонн хүнсний ногоо, 302.5 мянган тонн тэжээлийн ургамал, 53.6 мянган тн тосны ургамал тус тус хураан аваад байна.

Энэ нь 1989-1990 оны түвшинд хүрсэн үзүүлэлт бөгөөд өнгөрсөн оны ургацын дүнтэй харьцуулахад үр тариа 173  мянга, үүнээс улаанбуудай 155.8 мянга, тэжээлийн ургамал 130.8 мянга, тосны ургамал 32.3 мянга, хүнсний ногоо 3,6 мянган тонноор тус тус ахиу байна. 

Шинэ ургацаас гурилын үйлдвэрлэлд 300 мянга орчим тонн хүнсний улаанбуудай авна. Нийт буудайн нөөцөөр тооцвол 2021-2022 оны хэрэгцээт гурилыг дотооддоо тарьж ургуулсан улаанбуудайгаар үйлдвэрлэх бүрэн боломжтой байна.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү