Модны 2-ын замыг хааж, асфальт-бетонон хучилт хийнэ

Модны 2-ын замыг маргаашаас буюу есдүгээр сарын 8-10-ны өдрийг хүртэл хааж, асфальт-бетонон хучилтын ажлыг хийнэ. Тодруулбал, Баянгол дүүргийн 17, 18, 19 дүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Амарсанаагийн гудамжнаас Чингүнжавын гудамж хүртэлх 1.06км авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлыг хийж байна.
 
Өнөөдрийн байдлаар тус замын 500 метр газарт цементээр бэхжүүлдэг суурийг тавиад байгаа бөгөөд есдүгээр сарын 8-ны 04:00 цагаас есдүгээр сарын 10-ны өдрийн 06.00 цаг хүртэл хааж эхний 500 метр асфальт-бетонон хучилтын ажлыг хийх тул иргэд доорх зураглалын дагуу хөдөлгөөнд оролцохыг анхааруулж байна. 
 

Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү