Шар будааны ач тус

Шар будаа нь исэлдэлтийн эсрэг үйлчилгээтэй ферулын хүчил, катехин зэрэг фенолт нэгдлүүдээр баялаг. Судалгаагаар ферулын хүчил нь шархны эдгэрэлт, арьсны эрүүл мэндэд тустайгаас гадна үрэвслийн эсрэг үйлдэлтэй нь тогтоогдсон байна. Мөн түүнчлэн катехин нь цусан дахь хүнд металлуудыг өөртөө нэгтгэн хүнд металлын хордлого болохоос сэргийлдэг.
 
Нэг аяга (174 г) шар будаанд:
 
Илчлэг: 207 ккал
Нүүрс ус: 41 г
Эслэг: 2.2 г
Уураг: 6 г
Өөх тос: 1.7 г
Фосфор: 25 хувь (өдрийн зөвлөмж хэмжээний)
Магни: 19 хувь
Фолийн хүчил: 8 хувь
Төмөр: 6 хувь
 
Бусад будаануудтай харьцуулахад шар будаа нь төгс уургийг илүү агуулдаг.
 
Шар будаа нь эслэгийн агууламж өндөртэй тул цусан дахь сахарын хэмжээг зохицуулахад тустай. Мөн гликемийн индекс багатай тул цусан дахь сахарын түвшинг огцом нэмэгдүүлдэггүй. Судалгаагаар 2-р хэлбэрийн чихрийн шижинтэй 105 өвчтөнд шар будаанд суурилсан өглөөний цайг хэрэглүүлэхэд хоолны дараа цусан дахь сахарын хэмжээ буурч байсан байна.
 
Шар будаанд агуулагдах уусдаг эслэг нь холестеролын түвшинг бууруулдаг. Шар будаа нь глютен агуулдаггүй тул глютенд харшилдаг хүмүүс хэрэглэхэд тохиромжтой.

Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү