Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт энэ ням гарагт тулалдана

“Лондон-2012” олимпийн наадмын мөнгөн медальт, Монгол Улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт энэ ням гарагт мэргэжлийн боксын "WBA" холбооны аваргын бүсний төлөө АНУ-ын тамирчин Крис Колберттой тулалдана.

“Prime Time” хочит 24 настай Крис Колбертын хувьд бүсээ хамгаалах тулаанаа 39 настай Юриоркис Гамбаотой хийх байсан ч өрсөлдөгч нь хавиргандаа гэмтэл авснаар тулалдах боломжгүй болж, Н.Төгсцогтод боломж гарч ирсэн юм.

Ийнхүү тэрбээр Крис Голберттой тулалдана.

Крис Голберт нь Голберт Нью-Йорк хотын Бруклин дүүрэгт төрж өсчээ. Түүний аав Мексикээс АНУ руу дүрвэж ирэхээсээ өмнө нутагтаа бокс тоглодог байжээ.

Н.Төгсцогт энэ удаагийн тулааны талаар ярихдаа “Тэд надад энэ тулааныг санал болгоход би дотроо ‘Юу болоод байна’ л гэж бодсон. Багахан гайхсан шүү. Тэгээд дасгалжуулагч Жонтой ярилцаж байгаад тулалдахыг зөвшөөрсөн. Миний хангалттай бэлтгэл хийж чадаагүй эсэх нь энд хамаагүй ээ. Би тулалдъя гэж зөвшөөрсөн. Жинхэнэ тулаанч юу ч болсон бэлэн байх ёстой. Ялахын тулд чадах бүхнээ хийнэ. Би энд зүгээр нэг тулалдах гэж бус ялах гэж ирсэн” гэв.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү