Хөдөлмөрийн дэвтрийг хуурамчаар үйлдэж, ашиглах, зарах зэрэг хууль бус үйлдэл гарч байна

Иргэнд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тогтоох чиг үүргийг нийгмийн даатгалын байгууллага эрхлэн гүйцэтгэдэг. Тэтгэвэр тогтоолгох иргэний ажилласан жилийг тогтооход бүрдүүлэх баримт бичгүүдийн нэг нь хөдөлмөрийн дэвтэр юм.
 
Сүүлийн үед хөдөлмөрийн дэвтрийг хуурамчаар үйлдэж ашиглах, зарах зэрэг хууль бус үйлдлүүд гарч байна. Хөдөлмөрийн дэвтрийг хууль бусаар олж авах, ашиглах, хуурамчаар үйлдэх нь Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлд заасан “Хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах” гэмт хэрэг бөгөөд иргэд та бүхэн энэ гэмт хэргийн үйлдэгч, оролцогч, хохирогч болохоос өөрсдийгөө болон бусдыгаа хамгаалж, сонор сэрэмжтэй байцгаана уу.
 
Нийгмийн даатгалын байгууллага нь энэ хууль бус үйлдлийг илрүүлэх, таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, хариуцлага хүлээлгэх зорилгоор Хууль, хяналтын байгууллага, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Архивын ерөнхий газар зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа болно. 
 

Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү