Боксын тамирчид алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо

Чех улсын Усти-над-Лабем хотноо зохион байгуулагдсан 51 дэх удаагийн “Гранпри” олон улсын тэмцээнд ОБЕГ-ын харьяа “Аврагч”биеийн тамир техник спорт хорооны тамирчид амжилттай оролцож, алт, мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо.

Тодруулбал, ОУХМ О.Есүгэн 57 кг-ийн жинд алт, ОУХМ Л.Алтанцэцэг 51 кг-ийн жинд мөнгө,  ОУХМ Б.Мишээлт 69 кг-ийн жинд хүрэл медаль тус тус хүртлээ.

 Тамирчид ХБНГУ-д кубын шигшээ багтай хамтран бэлтгэл хийх бөгөөд үргэлжүүлэн 05 дугаар сарын 21-06 дугаар сарын 01-ний өдрүүдэд АНЭУ-ын Дубай хотноо болох Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцоно  гэж ОБЕГ-ын харьяа “Аврагч”биеийн тамир техник спорт хорооноос мэдээллээ.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү