“Бурхадын бэлэг” хэмээгдэх лийр жимсний ач тус

Лийр нь зайлшгүй хэрэгцээтэй тэжээллэг бодисоор баялаг, хүчтэй антиоксидант бөгөөд хавдрын өвчнийг эсэргүүцэх, биеийн эсэргүүцлийг сайжруулах үйлчилгээтэй. Грекийн агуу сэтгэгч Гомер лийр жимсийг “Бурхадын бэлэг” гэж нэрлэсэн нь ч энэ жимсний ач тусыг өндрөөр үнэлсний жишээ юм. 

Лийр жимс таны бие махбодийн эд эсийг чөлөөт радикалаас хамгаалдаг С витаминыг агуулсан антиодсидантаар тун ч баялаг юм. Дунд зэргийн хэмжээтэй нэг лийр нь өдөрт бидний авах ёстой С витамины 11 хувийг дангаараа хангадаг байна. Түүнчлэн уушги болон ходоодны хорт хавдраас сэргийлдэг ажээ.

1. Лийр нь зүрх судасны үйл ажиллагааг дэмждэг бөгөөд өдөрт нэг ширхэгийг идсэнээр зүрхний өвчин болон цус харвалтаас урьдчилан сэргийлдэг.

2. Лийр нь антиоксидант болон витаминаар баялаг учир нүдэнд тэжээл өгч, хамгаалах хамгийн сайн хүнсний нэгд тооцогддог.

3. Өдөр тутам лийр идэх нь хөгшрөлтөөс үүдэн арьсан дээр толбо үүсэхээс сэргийлдэг байна.

4. Лийр нь таны тархины сэтгэх үйл ажиллагааг сайжруулж, эрч хүч нэмдэг бөгөөд фруктоз ба глюкозийг ихээр агуулдаг тул цусан дахь глюкозийн хэмжээг хянаж сахарын хэмжээг бууруулна. Мөн илчлэг багатай тэжээл ихтэй учир биеийн жинг бууруулах ач тустай.

5.Лийр нь бүдүүн гэдэс, хөхний хорт хавдар, ходоод болон уушгины хорт хавдраас урьдчилан сэргийлдэг гайхалтай ашиг тустай жимс юм.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү