Ази, Номхон далайн орнуудын АШТ-ий эхний өдрийн медальтнууд тодорлоо

Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах жүдо бөхийн тэмцээн Киргизийн нийслэл Бишкек хотноо өчигдөр эхэлсэн билээ.

Тус тэмцээнд Австрали, Бахрейн, Тайвань, Фижи, Гуам, Хонконг, Энэтхэг, Иран, Япон, Иордан, Казахстан, Кирибати, Кувейт, Кыргызстан, Ливан,  Балба, Шинэ Зеланд, Пакистан, Хятад, Филиппин, Катар, БНСУ, Саудын Араб, Сири, Тажикстан, Таиланд, Тонга, Туркменистан, АНЭУ, Узбекистан, Йемен гэсэн 31 орны баг оролцож буй.

Эхний өдөр Хятадын баг медалийн тоогоор тэргүүлсэн бөгөөд үүнд түрүүлсэн бөх 700, мөнгөн медальтан 490, хүрэл медальтан 350 оноо хүртэж байгаа билээ.

Эрэгтэй

60кг

  1. Наохиса Такато -Япон
  2. Ян Юун Вэй - Тайвань
  3. И Харим - Өмнөд Солонгос
  4. Айбэк Уулу - Киргиз

66кг

  1. Сардор Нурилаев - Узбекстан
  2. Ан Баул - Өмнөд Солонгос
  3. Елдос Жумаканов - Казахстан
  4. Ким Лим Хван - Өмнөд Солонгос

Эмэгтэй

48кг

  1. Ли Янан - БНХАУ
  2. Абиба Абукажинаво - Казахстан
  3. Гулнур Муратбаева - Узбекистан
  4. Лин Чен Хао - Тайвань

52кг

  1. Пак Да Сол - Өмнөд Солонгос
  2. Диеора Келдиёорова - Узбекистан
  3. Лин Хуан - Тайвань
  4. Сита Кадамбоева - Узбекистан

57кг

  1. Лу Тонжуан - БНХАУ
  2. Ким Жи Сү - Өмнөд Солонгос
  3. Севера Нишинбаева - Казахстан
  4. Нилуфа Эрмаганбетова - Узбекистан

Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү