Долоон байршилд хүнсний ногооны агуулах барина

“Хүнсний ногооны үйлдвэрлэлд нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлэх” төслийн хүрээнд 7 сая еврогийн санхүүжилтээр нийслэл хот, нэр бүхий 6 аймгийн  нийт  7  байршилд  8.5 мянган тоннын багтаамжтай төмс, хүнсний ногооны агуулах байгуулах барьж, 2023 онд ашиглалтад оруулна.

Мөн 3.2 сая еврогийн санхүүжилтээр төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлд зориулсан 35-82 морины хүчтэй 132 ширхэг трактор, дагалдах 330 техник, тоног төхөөрөмжийг 6-р сарын 1-ний дотор нийлүүлэхээр ажиллаж байна.

Бүгд найрамдах Беларусь улсаас таримал тэжээл тариалах, төмс, хүнсний ногооны үйлдвэрлэлд зориулсан 35-150 морины хүчтэй 130 ширхэг трактор, төмс, хүнсний ногоо, ногоон тэжээл бэлтгэхэд зориулсан 440 ширхэг техник тоног төхөөрөмжийн эхний ээлжийг 5-р сарын 15-ны дотор нийлүүлэхээр ажиллаж байна гэж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас мэдээллээ.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү