Орчны хог хаягдлыг цэвэрлэлээ 

"Иргэдэд ээлтэй орчныг сайжруулах" аяны хүрээнд цаг агаар дулаарч байгаатай холбоотойгоор цасан дороос гарч буй ил задгай хог хаягдлыг цэвэрлүүлэх, ариутгал халдваргүйтгэлийг эрчимжүүлэх ажил дүүргийн хэмжээнд үргэлжилж байна. Сууц өмчлөгчдийн холбоод хуваарийн дагуу хүүхдийн тоглоомын талбайг угааж орчны бохирдолтыг цэвэрлэлээ.

Түүнчлэн дүүргийн хороо, иргэдийн бүлгийн ажилчид үерийн далан, суваг, шуудууны шар усны үерээр урссан хог хаягдлуудыг цэвэрлэж Нарангийн төвлөрсөн цэг рүү зөөвөрлөн ажиллалаа.
Мөн “Дэвшил-8” СӨХ ногоон байгууламжийг цэвэрлэхэд гарсан өнжмөл өвсийг ачиж нийт 2 рейсээр 12 тн хог тээвэрлүүлсэн байна.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү