Дүүргийн хэмжээнд 2862 иргэн PCR шинжилгээнд хамрагдлаа

Сонгинохайрхан дүүргийн 62, 36, 67 дугаар сургууль дээр иргэдээс PCR /ПГУ/ шинжилгээ авч байна. Өчигдрийн /2021.03.01/ байдлаар 2862 хүн шинжилгээнд хамрагджээ.

Иргэд шинжилгээнд хамрагдахдаа ERUUL.GEREGE.MN сайтаас цаг авч өөрт ойр байгаа шинжилгээний цэгт очих боломжтой.

Мөн орон нутгийг зорих хүсэлтэй иргэд зайлшгүй шинжилгээнд хамрагдсан байх ёстой ба хамт яваа нэг гэр бүлийн гишүүдийн аль нэг нь ПСР-ын шинжилгээ өгсөн тохиолдолд бусад гишүүнээс шинжилгээ шаардахгүй. Харин тухайн гэр бүлд хамааралгүй зорчигч хамт яваа бол тус тусдаа шинжилгээг өгөхийг шаардах юм. Шинжилгээний цэгүүд 09:00-17:00 цагийн хооронд иргэдэд үйлчилнэ.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү