Станц, хүнсний дэлгүүрийн 366 мкв талбайг халдваргүйжүүлэв 

Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын даргын баталсан удирдамжийн дагуу өчигдөр /2021.02.21/ Сонгинохайрхан дүүргийн 19, 20 дугаар хороо Орбит, Толгойт станц, 37 дугаар хороо Содон хорооллын байрнуудын харуулын долоон байр, 18, 26 дугаар хорооны Болор, Ариг хүнсний дэлгүүрийн нийт 366 мкв талбайд голомтын халдваргүйтгэл хийлээ.

Мөн нийт талбайн үйлчлүүлэгч хүлээн авах хэсэг, ажилчдын хувцас солих өрөө, хоолны газар, агуулах зэргийг 0.06 хувийн жавелионы уусмалаар мананцар үүсгэн халдваргүйжүүлэв.

Мэргэжлийн хяналтын хэлтсийн улсын байцаагчид аж ахуйн нэгж, байгууллагуудад халдваргүйжүүлэлт хийсний дараа 1.5-2 цагийн дараа агаар сэлгэлт хийж, цэвэр усаар цэвэрлэгээ хийх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллалаа.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү