Их аварга Какүрюү М.Ананд зодог тайлна

Мэргэжлийн сүмо бөхийн 71 дэх их аварга Какүрюү М.Ананд зодог тайлж буйгаа албан ёсоор зарласан. Сүмогийн холбооны удирдлагууд хүсэлтийг хүлээн авч зөвшөөрсөн байна.

Өдгөө 35 настай тэрбээр сүүлийн таван башёг бэртлийн улмаас өнжсөн юм. Тодруулбал, зүүн өвдөг нь бэртсэнээр сүүлийн хэдэн сарын турш тэмцэж, эцэстээ ийм шийдвэр гаргасан байна.

М.Ананд нь 2001 оны арваннэгдүгээр сарын башёд анх зодоглож байсан бөгөөд тэр цаг үеэс хойш Монголын их аваргуудын буухиаг үргэлжлүүлж, 20 жил дээд зиндаанд амжилттай барилджээ. 


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү