“Токио-2020” олимпод оролцох эрэгтэй гандболчдын баг тодорлоо

“Токио-2020” олимпын наадмын эрхийн төлөө эрэгтэй гандболчдын тэмцээн гурван улсад нэгэн зэрэг буюу энэ сарын 12-14-нд болж өндөрлөлөө. Эдгээр баг гурван хэсэгт нийтдээ дөрвөн багаар хуваагдан 12 баг гурван өдөр тоглов.

Эхний тэмцээн Монтенегро Улсын Подгорика хотноо болж, Чили, БНСУ, Норвеги, Бразилын баг оролцсон юм. Багуудын тоглосон дүнг сонирхуулья.

03 дугаар сарын 12-ны өдөр

17:30 Чили -БНСУ 35:36

20:00 Норвеги-Бразил 32:20

03 дугаар сарын 13-нд

17:30 Бразил-БНСУ 30:24

20:00 Норвеги-Чили 38:23

03 дугаар сарын 14-нд

17:30 Бразил-Чили 26:24

20:00 Норвеги-БНСУ 44:31

Хоёр дах тэмцээн нь Францын Монтпеллер хотноо болж багууд доорх амжилтыг гаргалаа.

03 дугаар сарын 12-ны өдөр

18:30 Tунис-Португал 27:34

21:00 Франц-Хорват 30:26

03 дугаар сарын 13

18:30 Хорват – Португал 25:24

21:00 Франц-Тунис 40:29

03 дугаар сарын 14

18:30 Хорват-Тунис 30:27

21:00 Португал-Франц 29:28

Гурав дах тэмцээн нь Германы Берлин хотноо амжилттай явагдаж өнгөрөв. Багуудын тоглолтын дүнг танилцуулья.

03 дугаар сарын 12-нд

15:15 Герман -Швед 25:25

17:45 Словен -Алжир 36:28

03 дугаар сарын 13

15:35 Герман -Словен 36:27

18:00 Швед-Алжир 36:25

03 дугаар сарын 14

15:45 Алжир- Герман 26:34

18:15 Швед-Словен 32:25

Ийнхүү “Токио-2020” наадмын гандболын тэмцээнд оролцох эрэгтэй багын сонгон шалгаруулалт явагдаж дууслаа. Дээрх тэмцээний хэсэг тус бүрээс хоёр баг нийт зургаан баг шалгарав.

Үүнд Норвеги, Бразил, Франц, Португал, Герман, Шведын баг хэсэгтээ эхний хоёр байрт орж, олимпын эрхээ авч чадлаа.

Токиогийн олимпод оролцохоор дэлхийн аварга Дани, тивийн аварга Испани, Египет, Бахрейн, Аргентин, талбайн эзэн Японы багууд шалгарч, эрхээ аваад байсан юм.

Токиогийн олимпод гандболын эрэгтэй шилдэг 12 баг тоглож аваргаа шалгаруулна. Эдгээр 12 баг сугалаанд дараах байдлаар оролцоно.

Үүнд:

Дани, Норвеги

Франц, Швед

Герман, Португал

Бразил, Япон

Испани, Египет

Аргентин, Бахрейн

Багуудын сугалааг Олон улсын гандболын холбоо удахгүй явуулж, тоглолтын хуваарийг гаргах аж.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү