Шүлснээс коронавирус илрүүлэх оношлуурыг нэвтрүүлнэ

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургуулийн эрдэмтэд “Ковид-19” халдварыг шүлснээс илрүүлэх шинэ оношлуур бүтээж, хэрэглээнд нэвтрүүлэхэд бэлэн болжээ. Эрдэмтдийн багийн төлөөллийг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан хүлээн авч уулзлаа.

Тус оношлуурын халдвар илрүүлэх мэдрэг болон өвөрмөц чанар нь туршилтаар 100 хувийн үзүүлэлттэй, шинжилгээний хариуг богино хугацаанд гаргах боломжтой.

Мөн сорьцыг 14 хоногийн хугацаанд хадгалах бөгөөд зардал нь 2-3 дахин хямд гэдгийг Эрдэмтдийн зөвлөлийн дарга, АШУҮИС-ийн захирал, доктор, профессор Н.Хүрэлбаатар танилцуулав.

Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан оношлуурыг албан ёсоор баталгаажуулж, шинжилгээ авч байгаа бүх лабораторийг түшиглэн нэвтрүүлэх, ялангуяа сорьцын хариуг богино хугацаанд гаргахаа эрчимжүүлэхийг Эрүүл мэндийн сайдад даалгалаа гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.  


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү