ФАУСТ жүжгийг 50 хувийн хямдралтай дахин толилуулна

Монголыг төдийгүй дэлхийг байлдан дагуулсан И.В.Гётегийн  ФАУСТ жүжгийг 50 хувийн хямдралтай дахин толилуулна. 

Цар тахлын хорио цээрийн улмаас хойшлоод байсан тус бүтээл үзэгчдийн хүсэлтээр ирэх сарын 5-наас эхлэн The Corporate Hotel and Convention Centre-ийн тайзнаа тавигдана.

Сонгодог бүтээлийг удаан хүлээсэн хол хорионы дараах энэ цагт олон нийтэд урлагийн үйлчилгээг түгээх зорилгоор АЛЬФА театрын хамт олон тасалбарын үнээ 50 хувь хямдруулжээ. 

Найруулагч, Ардын жүжигчин Мягмарнарангийн хүү Батболд “Фауст” жүжгийг 2018 онд Монголын үзэгчдэд анхлан хүргэсэн. Тэгвэл ерөнхий продюсер Т.Ганболд, найруулагч М.Батболд нар “Альфа” пост драмын театр байгуулж, театраа И.В.Гётегийн “Фауст” жүжгээр нээснийг бид мэдээлсэн.

“Фауст” жүжгийн гол дүрд Ардын жүжигчин Г.Мягмарнаран, Гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, УДЭТ-ын жүжигчин С.Болд-Эрдэнэ, “Х ТҮЦ” продакшны жүжигчин Т.Бархүү, залуу уран бүтээлч М.Лхагва, Б.Одгэрэл, Ц.Цэлмүүн, Б.Хатанбаатар нар тоглоно. 


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү