МҮОХ, Хилийн чанад дахь монголчуудын зөвлөлтэй хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

Монголын үндэсний олимпын хороо, Хилийн чанад дахь монголчуудын зөвлөл хамтран ажиллах санамж бичигт өчигдөр гарын үсэг зурлаа.

МҮОХ хилийн чанадад амьдарч буй монголчуудтай хамтран өвлийн спортыг эх орондоо хөгжүүлэх хүрээнд орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудад өвлийн спортыг хөгжүүлэхэд спортын хэрэгсэл эх орондоо илгээх аян өрнүүлэх энэхүү санамж бичигт МҮОХ-ны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр, Хилийн чанад дахь монголчуудын зөвлөлийн спорт хөгжлийн хорооны дарга Д.Амарбаясгалан нар гарын үсэг зурсан.

Тус арга хэмжээнд мөн МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, МҮОХ-ны ерөнхийлөгчийн зөвлөх Ж.Отгонцагаан, ХЧМХ-ны дэд тэргүүн А.Долгион, ерөнхий нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр нар оролцлоо.

 


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү