Өмнөговь аймгийн удирдлагууд БНХАУ-ын Баяннуур хотын удирдлагуудтай цахимаар хуралдав

Монгол Улсын Өмнөговь аймаг, БНХАУ-ын Баяннуур хот хоорондын хамтын ажиллагааг сайжруулах тэр дундаа нүүрс тээвэрлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор хоёр тал цахимаар хуралдлаа.
Манай зүгээс хэд хэдэн асуудалд анхаарч ажиллах саналыг тавьсан юм.

Тодруулбал:

-Гашуун сухайт боомтоор гарах нүүрс тээвэр экспортыг сайжруулж өдөртөө 500 тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх
-PCR шинжилгээний хүчинтэй хугацаанд өөрчлөлт оруулах 5 хоног байсан бол 7 хоног болгох, шинжилгээ авах цагийг 08:00-12:00 байсан бол 08:00-15:00 цаг болгох зэрэг асуудалд анхаарлаа хандуулах зарчмаар нүүрс тээвэр, экспортыг нэмэгдүүлэх саналыг онцолж уламжилсан юм. Үүний зэрэгцээ "Ковид-19" цар тахалтай холбоотойгоор хил боомтын халдвар хамгааллын дэглэмийг сахиулан үе шаттайгаар холбогдох арга хэмжээг авч ажиллаж байгаа талаараа харилцан мэдээлэл солилцлоо.

Монголын мэдээ сувгийн Өмнөговь аймаг дахь сурвалжлагч: А.Үүрийнтуяа


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү