ЭМЯ: Голомт банкны ажилтнаас covid-19 илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит (2021.01.07) мэдээллээ хийлээ.


Өчигдөр (2021.0.1.06) нийт 12200 сорьцод шинжилгээ хийхэд 13 хүнд covid-19 илэрчээ. Эдгээр тохиолдлууд нь Улаанбаатарт бүртгэгдснээс 10 нь Ачтан эмнэлгийн голомттой холбоотой аж.

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-Улаанбаатарт бүртгэгдсэн 13 тохиолдлын 10 нь "Ачтан" эмнэлгийн эмч ажилчид, гэр бүлтэй холбоотой. Мөн 2 тохиолдол нь  орцноос гэр бүлийн хүрээнд дамжсан. Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтоос улбаатай. Мөн Голомт банкны ажилтнаас  тандалт судалгаагаар covid-19 илэрсэн.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн хоёр ажилтан covid-19 халдварт өртсөн гэх мэдээлэл цацагдсан. Энэ талаар залруулга өгөхөд тус хүрээлэнгийн нэг ажилтан өртсөн. Түүний гэр бүлийн хоёр хүн өвдсөн гэдгийг иргэд зөвөөр ойлгох хэрэгтэй. Халдварын голомт өргөн хүрээтэй байна. Батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтал 1080, дахин 1280 хоёрдогч хавьтал байгаа тул иргэдийн дунд халдвар тархах эрсдэл өндөр байна.

Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү