Хакүхо М.Даваажаргал коронавирусийн халдвар авчээ

Японы сүмо бөхийн холбооноос Хакүхо М.Даваажаргалыг коронавирусийн халдвар авсан болохыг зарлажээ.

Японы сүмо бөхийн дээд зиндааны өндөр чансаатай бөхчүүдийн нэг болох Хакүхо аваргын үнэрлэх чадвар алдагдаж байсан тул шинэ коронавирус илрүүлэх шинжилгээг өгсөн хэмээн Японы сүмо бөхийн холбооны сайтад мэдээлжээ. 

Хакүхо М.Даваажаргал мэргэжилтнүүдийн хяналтад байгаа бөгөөд Мияагино дэвжээний бөхчүүдээс мөн шинжилгээ авах юм байна. Нэгдүгээр сарын 10-ны өдөр болох барилдаанаас тав хоногийн өмнө түүний шинжилгээ эерэг гэсэн мэдээ ирсэн бөгөөд Японы сүмо бөхийн холбоо тэмцээнийг хойшлуулж магадгүй байгаа аж. 

Өнгөрсөн тавдугаар сард 28 настай сүмоч Шобуши халдвар авсныхаа дараа нас барсан юм. Мягмар гарагийн байдлаар Япон улсад 249,246 тохиолдол илэрч, 3696 хүн нас бараад байна. 


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү