Гадаадад ур чадвар эзэмшсэн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих өдөрлөг болно

2020 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 10:00-15:00 цагт Нийслэлийн иргэдэд үйлчлэх нэгдсэн төвийн байранд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээ амжилттай дуусгаж, суугаа орны дэвшилтэт технологиос суралцан ур чадвар эзэмшиж, эх орондоо эргэж ирсэн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, гадаадад ажиллах хүч гаргах үйл ажиллагаа, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг иргэд, олон нийтэд сурталчлан таниулах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээнд хамруулахад чиглэсэн өдөрлөгийг зохион байгуулах гэж байна.

Тус үйл ажиллагаанд Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Нийслэлийн Баянгол, Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Мэргэжлийн боловсрол, сургалт, үнэлгээ мэдээлэл, арга зүйн төв, Залуучуудын хөдөлмөр зуучлалын төв, ажил олгогч аж ахуйн нэгж байгууллагууд оролцох юм.

Өдөрлөгийн үеэр Гадаадад ажиллах хүч гаргах үйл ажиллагаа, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааны талаар иргэд, аж ахуй нэгж байгууллагуудад танилцуулах, сурталчлах, салбарын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлээр хэрэгжиж буй төсөл хөтөлбөр, үйлчилгээ, арга хэмжээ болон хөдөлмөрлөх эрхийн талаар иргэдэд мэдээлэл зөвлөгөө өгөх, сурталчлан таниулах, зөвлөмж, зурагт хуудас, хэвлэмэл материал түгээх, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авах чиглэлээр видео дуудлага, нээлттэй утас болон саналын хайрцаг, ажлын ярилцлага хийх тусгай өрөө ажиллуулах, иргэдэд нээлттэй ажлын байрын захиалгыг танилцуулах, ажилд зуучлах, бүртгэл мэдээллийн үйлчилгээг зохион байгуулах, иргэний өмнөх мэдлэг ур чадварыг үнэлэх, гэрчилгээ олгох ажил, үйлчилгээг танилцуулах, бүртгэлд хамруулах ажлууд тус тус зохион байгуулагдана гэж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээллээ. 


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү