Өнөөдөр дэлхийн шуудангийн өдөр

Дэлхийн шуудангийн байгууллага (UPU) нь 1874 оны 10 дугаар сарын 9-ний энэ өдөр Бернийн хэлэлцээрт гарын үсэг зурснаар "General Postal Union" нэртэйгээр байгуулагдаж байв.

Түүнээс 4 жилийн дараа "Universal Postal Union" гэсэн одоогийн нэрээрээ нэрлэгдэн өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Токио хотноо 1969 онд хуралдсан Дэлхийн шуудангийн конгрессоос жил бүрийн 10 дугаар сарын 9-ний энэ өдрийг Дэлхийн шуудангийн өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн билээ. 

Өнөө цагт шуудангийн үйлчилгээ нь хүргэлт, холболт, лавлагаа гээд олон төрлийн үйл ажиллагаа эрхлэх болсон юм.  


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү