Өмнөговь аймгийн Даланзадгад сумын ИТХ-ын сонгуульд МАН-аас нэр дэвшигч залуус өнгөлж байна

Ш.Охинбаатар, Б.Оюунчимэг, Н.Гаригцацралт, Э.Мөнхболор, З.Амарсанаа нар Даланзадгад сумын 6-р багт багаараа нэр дэвших эрхээ аваад байна. Тэд эрдэм мэдлэг, боловсролтойн дээр хур туршлагатай. Салбартаа удаан жил ажилласан зөвлөх багш, хуульч, улс төр судлаач, бизнесийн салбарынхны төлөөлөл.

Тэдний дотроос Занданбалын Амарсанааг найз нөхөд нь аливаад хөлбөрч хувирдаггүй, тууштай, чамбай нэгэн гэж ярих юм билээ. Залуухан бас боловсролтой, нам дотроо нэр хүндтэй түүнд нам нь ээлжит итгэлээ ийнхүү хүлээлгэлээ.

100 жилийн түүхтэй тус нам боловсон хүчнээ сайтар бэлтгэж, залгамж халаагаа тасралтгүй бэлтгэж ирсэн зарчимтай. Тэрбээр энэ зарчмаар Америкийн нэгдсэн улсад улс төр, нийгмийн чиглэлээр боловсрол эзэмшиж, зузаан туршлага хуримтлуулсан нэгэн.

Энэ хүнээс дааж авсан ажилдаа эзэн болж чаддаг, өөрийн амжилтаас илүү багийн амжилтыг нэн түрүүнд тавьж, алсын бодлого барьдаг онцгой чанар яах аргагүй харагддаг. Хүний мөс чанар нимгэрсэн өнөө цагт энэ бол ховордсон чанар юм. Зорьсон зүйлийнхээ төлөө тууштай байж ард нь гардаг чанар бол түүнийх.

Аймгийн МАН-ын дэргэдэх Залуучуудын холбоог олон жил удирдахдаа чамгүй амжилттай ажиллаж, гарт баригдах олон ажлын түүх үлдээсэн гэлцдэг.

Ийнхүү Өмнөговь аймгийн унаган хүү Занданбалын Амарсанаа 2020 оны орон нутгийн ээлжит сонгуульд Даланзадгад сумын 6-р багт МАН-аас багаараа нэр дэвшжээ.

No description available.

 

 


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү