Дархлаа сайжруулах цэгэн иллэг

Дархлаа сайжруулах иллэгийг тогтмол хийхийг эмч нар зөвлөж байна. Хүний биеийн зарим цэгт иллэг хийхэд томуугийн эсрэг үйлчилгээтэй интерферон хэмээх уураг үүсдэг аж. 

Цэгэн иллэгийг хийхдээ дараах цэгүүдэд долоовор хурууны өндгөөр нэгэн жигд дунд зэрэг хүчээр дарж, нар зөв гурван удаа, нар буруу гурван удаа эргүүлнэ. Өдөрт хамгийн багадаа 3-6 удаа хийгээрэй.

  1.  Хөмсөгний дотор талын төгсгөл хэсэг
  2.  Хамрын угалзны гадна хэсэг
  3.  Доод уруулын хонхор
  4.  Төвөнхийн хоёр талд
  5.  Эгэмний дээд хонхор
  6.  Эрхий, долоовор хурууны дунд
  7.  Чихний арын төвгөр хөхлөг ургацаг
  8.  Шилний хонхрын хоёр талд, үсний доод захад. 


 


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү