Түүхэн газрын зураг худалдан авч архивын сан хөмрөгөө нэмэгдүүллээ

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газар ОХУ-д 1934-1940 онд зохиож, хэвлэгдсэн 10 хуудас 1:1500000-ны масштабтай түүхэн газрын зураг худалдан авч Архивын сан хөмрөгөө нэмэгдүүллээ. Газрын зурагт Монгол Улсад тухайн үед байсан бүх хүрээ, сүм, хийд, жас, дуган зэргийг байршил, нэрийн хамт маш нарийвчлан тэмдэглэжээ.

Бид энэхүү зургийг Улсын хилийн өөрчлөлт, засаг захиргааны нэгжийн нэр, газар зүйн нэр, устсан сүм хийдийн судалгаа зэрэгт ашиглах боломжтой боллоо.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү