Бүсгүйчүүдээр өөрийгөө тэтгүүлэх сонирхолтой эрчүүдийн шинж

Ашигч, амин хувийн зорилгоор эмэгтэйчүүдтэй танилцаж, өөрийгөө тэтгүүлэх сонирхолтой эрчүүд цөөнгүй байдаг. Мэдээж нүүрэн дээрээ “Би тийм хүн биш” гэж итгүүлэхийг оролддог учир тэднийг таньж ялгахад хэцүү.

Сэтгэл зүйчдийн дүгнэснээр бол дараах шинж тэмдэг бүхий эрчүүдтэй танилцахдаа болгоомжтой байхыг сануулдаг юм. Үүнд:  

1. Гадаад дур булаам төрхийн цаана нуугдах бүдүүлэг, хатуу харгис байдал.

2. Өөрийгөө хэт өргөмжилж дөвийлгөсөн зан.

3. Паразит хэв маягийн амьдрал. Бусдын хүч хөдөлмөрөөр амьдрахыг эрхэмлэх

4. Амархан уйддаг.

5. Өөртөө тавих хяналт сул дорой. Ямагт хурц мэдрэмж төрүүлэх хүчин зүйл шаарддаг.

6. Худал хэлэх, луйвардах хандлагатай.

7. Эмэгтэйчүүдийг ойр ойрхон сольдог. Хэрэв өөрт нь ашигтай бол богино хугацааны гэрлэлт ч зохион байгуулж чадна.

8. Эмэгтэй хүнд дасахдаа муу. Өнгөц сэтгэлд автамтгай.

9. Бодит байдлаас тасархай, хэзээ ч биелэгдэшгүй зорилго тавьдаг гэнэ. 

Дашрамд өгүүлэхэд, АНУ-д зан чанарын энэ шинж тэмдгүүдийг шүүхийн практикт өргөн хэрэглэдэг байна. Гэмт хэрэг үйлдэх магадлал өндөртэй, сэтгэлзүйн тогтворгүй этгээд гэж үздэг гэнэ шүү. 


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү