"Цагаан уул" наадмын тэргүүн шүлэг

"Цагаан уул" хайрын шүлгийн яруу найргийн наадам болж, Т.Амар-Амгалан түрүүлжээ. Хоёр, гурав, дөрөвдүгээр байрт Ж.Эдмон, Ц.Отгонбаатар, Э.Төгсжаргал, тусгай байрт Т.Мөнх-Амар шалгарсан байна. 

 

Ингээд уншигч танаа тэргүүн байр эзэлсэн найрагчийн шүлгийг хүргэе.

“ҮҮРДИЙН ХАЙР”

Төгсгөл нь харагдахгүй гуниг шиг минь
Төгсгөлгүй хайртай явах чинь үнэн
Түүнд чинь итгээд энд мод тарилаа
Түлшгүй болвол ирж унагаарай түүнийг!

Түмэн зовлон ээрсэн бидний харгуйд
Та уйлж, нулимсаар чинь би шүлэг л бичнэ
Таван тив живаа улс дотор
Таныг л бичих нь харин миний үйлийн үр ээ!

Учрал гэдэг хагацлын дулаахан үүдэнд
Удаан биш ч хөтлөлцөж явсан чи минь
Уртаар эхэр татан уйлахдаа
Ургуулж өгсөн модыг минь түшиж зогсохоо мартуузай!

Мөнх бусын тоосонд ширхэглэн хийсэхэд ээ ч
Мөрийг чинь налаад цэнгэж яваагаар бодно
Мөсөн зүрх газрын хэвлийд нойрсовч
Мөнөөх сайхан цээжийг чинь налсан шиг үүрд санана!


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү