Нагоя башёд Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ түрүүллээ

Японы мэргэжлийн сүмо бөхийн Нагоя башёд Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ түрүүллээ.

Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд болсон уг тэмцээний сүүлчийн өдөр тэрбээр сэкивакэ Митакеүмитай хүч үзсэн юм.

Өдгөө 28 настай Г.Ган-Эрдэнэ тэр өдөр Митакеүмиг ялвал түрүүлэх, ялагдвал нэмэлт барилдаан хийх эрхтэй болох байлаа.

Тийнхүү чухал барилдаанд манай улсын бөх давснаар 13 даваа, хоёр унаатайгаар түрүү хүртсэн юм.

Харин Ёкозүна Хакүхо М.Даваажаргал 12 дахь, М.Ананд хоёр дахь өдрийн барилдааны үеэр бэртэл авсан тул башёг цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон билээ.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү