549,843 ширхэг хувьцаа арилжжээ

2020 оны 7 дугаар сарын 29-ний өдөр энгийн арилжаагаар I, II, III ангиллын 28 хувьцаат компанийн 100,623,522  төгрөгийн үнийн дүн бүхий 549,843 ширхэг хувьцаа  арилжигдсанаас 12 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 13 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 3 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Монгол даатгал" ХК (MDIC +15.00%) болон "Монгол нэхмэл" ХК (MNH +5.26%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Жуулчин дюти фрий" ХК (SUL -15.00%) болон "Бэрх Уул" ХК (BEU -14.29%)-ийн  хувьцаа хамгийн их уналттай байлаа.

Компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар 5 ширхэг үнэт цаасыг 500,000 төгрөгөөр арилжсан байна.

"TOP 20" индекс 0.68 хувиар буурч 16351.68 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 22,488,671,191,122.56 төгрөг боллоо.

Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү