Байрныхаа тагтыг тохижуулах гайхалтай санаа

Та өөрийн орон сууцны, байшингийнхаа тагтыг хэрхэн тохижуулсан бэ. Зөвхөн агуулах хэлбэрээр ашигладаг юм биш биз. Тэгвэл бид танд тагтаа тохижуулж болох гайхалтай санаануудыг өгье.

Хичнээн багахан зай талбайтай ч гэсэн та тэр хэсэгт өөрийн хүсдэг бүхнийг бий болгож болно. Хэрэв та өөрийн гэсэн хувцасны өрөөтэй болохыг хүсдэг ч хараахан чадаагүй бол тагтныхаа уртын хэмжээнд таарсан хувцасны шүүгээ, толь захиалж хийлгээд л хувцасны өрөөтэй болно. Хэрэв ном унших тухтай орчин хэрэгтэй бол тагтыг жижиг номын өрөө болгон тохижуулж болно. Эсвэл зөвхөн нэг том ор тавиад л та өндөр дээрээс бүхнийг харан хэвтэж болно. Мөн ургамал, цэцэг тарьдаг, гар урлал эрхэлдэг бол түүндээ зориулсан хэсэг ч болгож болох юм.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү