Коронавирус ба эдийн засаг

COVID-19 цар тахлын дэгдэлттэй холбогдуулан Монгол Улсын 2020 оны эхний хагас жилийн эдийн засаг, нийгмийн төлөв байдлыг танилцуулъя.

Үндэсний Статистикийн Хорооноос 2020 оны 7-р сарын 17-ны өдөр тархаасан нийгэм, эдийн засгийн байдлын статистик мэдээллээр 2020 оны эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс Жуулчдын тоо 79.9%, Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 26.9%, Боловсруулах аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 15.7%, Экспорт 28.2%, Импорт 15.0% Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ 21.4% тус тус буурчээ.

Харин хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2.8%, Улсын нэгдсэн төсвийн зарлага, цэвэр зээлийн хэмжээ 33.8%, Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 34.1%-аар тус тус өссөн байна гэж Үндэсний Статистикийн Хорооноос мэдээллээ.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү