"BTS" хамтлагийн гишүүд цэргийн албанаас зайлсхийж байна

Өмнөд Солонгосын “K-поп” урлагийн мөнгөний машин гэгддэг “BTS” хамтлагийн залуус цэргийн албанаас зайлсхийсэн гэж буруутгагджээ. Тус хамтлагийн  хоёр гишүүн нь Ханянь цахим технологийн их сургуулийн зар сурталчилгаа, медиа менежментийн магистрын ангид суралцахаар болсныг “Big Hit” энтертайментаас мэдээлжээ. Түүнчлэн өдгөө 27 настай Жин нь 2017 оноос хойш магистрын ангид суралцаж байгаа бол бусад нь өнгөрсөн оны гуравдугаар сард элссэн аж. Улмаар хамтлагийн залуусыг цэргийн албанаас зайлсхийх зорилгоор магистрын ангид суралцах болсон гэх таамаг гарчээ.

Өмнөд Солонгосын хуулийн дагуу 18-аас дээш насны эрэгтэй хүн бүр зайлшгүй цэргийн алба хааж, армид бүртгүүлэх ёстой байдаг. Гэхдээ мастерийн зэргээр суралцах гэх мэт хэд хэдэн онцгой нөхцлөөр цэргийн алба хаах хугацааг 28 нас хүртлээ хойшлуулах боломжтой байдаг гэнэ.

Үүний зэрэгцээ хамтлагийн залуусыг цэргийн албанаас чөлөөлөх хүсэлтэд шүтэн бишрэгчид гарын үсэг цуглуулан 2018 онд Хөх ордны цахим хуудсанд байршуулж байжээ.


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү