“Blackpink” хамтлагийн шинэ дуу 9 дээд амжилт тогтоожээ

Өмнөд Солонгосын К-поп хөгжмийн урсгалын өнөө цагийн том төлөөлөл болох . Тэдний шинээр гаргасан “How You Like That” бүтээл одоогийн байдлаар нээлтээ хийсэн даруйдаа “Youtube”-д хамгийн их хандалт авсан дуу, iTunes платформ дээр хамгийн их хандалт авсан охидын хамтлаг, Хятадын QQ хөгжмийн платформд хамгийн богино хугацаанд хоёр платинум сертификат хүртсэн Солонгос дуу, Өмнөд Солонгосын MelOn жагсаалтад нэг цагийн дотор хамгийн их хандалт авсан дуу, Шинэчлэгдсэн FLO хөгжмийн жагсаалтад нээлтээ хийсэн анхны К-поп дуу, 2020 онд MelOn хөгжмийн жагсаалтад 835 мянган хандалт авсан анхны дуу болжээ.

Мөн “How You Like That” дуу нь MelOn хөгжмийн жагсаалтад нээлтээ хийсэн даруйдаа тус жагсаалтыг тэргүүлсэн 2020 оны анхны хамтлаг дуу, “Youtube”-д 24 цагийн дотор хамгийн их буюу 82.3 сая хандалт авсан солонгос дуу, “Spotify” хөгжмийн платформ дээр нээлтээ хийсэн даруйдаа хамгийн их хандалт авсан охидын хамтлаг зэрэг дээд амжилтыг тогтоолоо.

 

Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү