Залхуу буузыг илүү сонирхолтой бас амттай аргаар хийж сурцгаая

Өнөөдөр та бүхэндээ залхуу буузтай төстэй боловч илүү сонирхолтой аргаар хийж болох нэгэн хоолны жорыг хүргэхээр бэлтгэлээ. Та сурч аваад, заавал хийж үзээрэй. Үнэхээр амттай болох төдийгүй бэлтгэхэд хялбархан байх болно.

Орц:

  • Ус – 200 мл
  • Гурил – 400 гр
  • Давс – чимх
  • Өндөг – 1 ширхэг
  • Татсан мах – 500 гр
  • Сонгино – 1 ширхэг
  • Давс, перец – амталгаагаар
  • Сонгино болон лууван – тус бүр нэг ширхэг
  • Төмс – 3 ширхэг
  • Давс, перец – амталгаагаар
  • Ус – 500 мл

Хийх арга:

Гурилан дээрээ чимх давс, өндөг хийж, дээр нь усаа нэмээд зуураарай. Зуурсан гурилаа уутанд хийж, 15 минут амраана.

Татсан махан дээрээ жижиглэн хэрчсэн сонгино, давс перец зэргээр амталж базаарай. Амраасан гурилаа том болгож элдэнэ. Гурилаа хоёр тэнцүү хэсэгт хувааж, дээр нь амталсан махаа тарааж тавиарай.

Одоо гурилаа ороож бэлтгэнэ. Үүнийгээ дундаж хэмжээтэй хэрчээрэй.

Сонгиноо жижиглэн хэрчиж, луувангаа үрээд, төмсөө хэрчинэ. Ургамлын тосоо тогоонд хийж халаагаад, үүндээ сонгиноо хийж хуурна. Хэсэг хуурсны дараа луувангаа нэмж, дээр нь төмсөө хийгээрэй. Дараа нь усаа хийж буцалгана. Мэдээж давс, перец хийж өөрийнхөөрөө амтлана.

Үүн дээрээ махан ороомогоо өрж тавиад таглана. Ингээд зөөлөн гал дээр 30-40 минут жигнэж чанаж болгоно.

Одоо хоолоо гаргаад идээрэй. Үнэхээр таатай амттай болсон байх болно. Та сайхан хооллоорой.

 

Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү