30 төрлийн 3308 ширхэг тэсэрч дэлбэрэх сум, хэрэгслийг аюулгүй болголоо

Энэ оны 05 дугаар сард Дорнод аймгийн цагдаагийн газар, Зэвсэгт хүчний жанжин штаб хамтран үзлэг хийсний үр дүэд тус аймгийн нутаг дэвсгэрээс 300 гаруй ширхэг цэнэгтэй сум, зенитийн пулемёт ОПЗ сум, 37мм хошуу 85 ширхэг, сургалт дадлагын хонгио 8 ширхэг, задрах дэлбэрэх сум 56 ширхэг, хуяг нэвтлэгч шатаагч сум 72 ширхэг, Т-62 танкийн 115мм цоргих үйлчилгээтэй сум, задран дэлбэрэх сум 42 ширхэг олдсон билээ.

Үүнтэй холбоотой иргэд, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Дорнод аймаг дахь цагдаагийн газрын алба хаагчид Зэвсэгт Хүчний Жанжин Штабын даргын тушаалаар томилогдсон хайгуулын бүлэг, аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгүүдтэй хамтран Дорнод аймгийн хоёр сумд газар орны үзлэг, шалгалт хийж цэргийн зориулалттай сум, галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх зүйлсийг эрэн хайж, олж тогтоон, устгах ажлыг зохион байгуулан ажиллажээ.

Энэхүү хойшлуулшгүй ажиллагааны явцад нийт 30 төрлийн 3308 ширхэг байлдааны зориулалттай тэсэрч дэлбэрэх сум, хэрэгслийг олж илрүүлэн Зэвсэгт хүчний 0327 дугаар ангийн цэргийн мэргэжилтнүүдийг байлцуулан тогтоосон заавар, журмын дагуу аюулгүй болголоо.

Иймд иргэд та бүхэн сум, тэсэрч дэлбэрч болзошгүй эд юмс олсон тохиолдолд яаралтай цагдаагийн байгууллагад мэдэгдэж хүний амь нас, мал амьтан эд зүйлс хохирох зэрэг болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлээхийг анхааруулж байна.

ЭХ СУРВАЛЖ: ЦЕГ


Нийтэлсэн: JIM.MN
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд JIM.mn хариуцлага хүлээхгүй болно. Зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах хэрэгтэй.
Та мэдээнд саналаа өгсөн байна
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү